0.0 () Үйлчилгээний үнэлгээ
0.0 () QR код үнэлгээ
0.0 () Хэлтсийн үнэлгээ
НЭВТРЭХ
  2022.04.24 12:08:36
  Э.Дашпунцаг

Гадаадад ажиллах хүч илгээх болон авах үйл ажиллагааны явцтай дэд сайд танилцлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүрэлцэн ирж ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний цахим үйлчилгээ, үр дүн, арга хэмжээний талаар мэдээлэл солилцох уулзалт хийлээ.

  Уулзалтад ХНХЯ-ны ХЭБХЗГ-ын Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга, ХХҮЕГ-ын хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Э.Ганбат, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах, Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн дарга Н.Алтансувд нар оролцож, санал солилцсон юм.

  Энэ үеэр дэд сайд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын танхим болон БНСУ-ын CПАС програм, Гадаадаас ажиллах авах үйлчилгээний зөвшөөрөл олгох цахим системийн үйл ажиллагаатай танилцаж, ажиллах хүчний асуудал хариуцан ажилладаг мэргэжилтнүүд болон хөдөлмөрийн гэрээгээр явах иргэдтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо.

  Дэд сайдын зүгээс ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний үйл ажиллагааны цахимжилт, эрх зүйн зохицуулалтын талаар болон төрийн үйлчилгээний бүтээмжийн талаар иргэдэд таниулах, үнэн бодит ойлголт мэдээллээр хангахад чиглэсэн арга хэмжээ авах талаар чиглэл зөвлөмж өглөө.


  ХОЛБОО БАРИХ
  Дархан-Уул аймаг, Дархан сум 10-р баг өөрийн байр
  © Бүх эрх хуулиар хамгаалагдсан
  ГАЗРЫН ЗУРАГ
  ХАНДАЛТУУД
Нийт  1792
Энэ жил  1792
Энэ сар  449
Энэ долоо хоног  285
Өнөөдөр  43